Мэргэжилтэй ажилчид бэлтгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-10-29 21:07:30

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт  бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо энэ сарын байдлаар 715 байгаагийн 53 хувь нь буюу 379 нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 99 хүнээр буюу 12.2 хувиар буурсан байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас ажил хөдөлмөр эрхлээгүй болон ажлаас халагдах магадлал өндөртэй, ажлын байрыг зайлшгүй өөрчлөх шаардлагатай хүмүүсийн эрэлт хэрэгцээний судалгаа хийж эрх бүхий төрийн байгууллагуудтай хамтран 96 хүнийг мэргэжил олгох сургалтад хамруулжээ. Цэцэрлэгийн туслах багш, оёдолчин, тогооч-нарийн боовчин, үсчин-гоо сайханч гэсэн дөрвөн төрлийн мэргэжлээр суралцаж мэргэжлийн үнэмлэхтэй болсноор дээрх хүмүүс шаардлагатай газруудад ажиллах, өөрсдөө ажлын байр нээн ажиллах боломжтой болжээ.

                                                                                                                Ш.Цоодол
Related news