Дорнод аймагт 1630 хүүхэд шинээр мэндэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 21:21:06

Дорнод аймагт оны эхний 10 сард 1630 хүүхэд шинээр мэндэлж, 368 хүн нас баржээ. Хүн амын нас баралт 1000 хүн ам тутамд 4.91 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм.

Нас баралтын шалтгаанд хорт хавдрын 102 тохиолдол бүртгэгдсэн нь нийт нас баралтын 27.7, осол гэмтлийн нас баралт 59 тохиолдол буюу 16.0 хувийг эзэлж байна. 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 6.1 болсон байна.

Он гарсаар 274.1 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 8.8 хувиар, 13.9 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны үеэс 0.3 хувиар тус тус буурчээ. Урьдчилан сэргийлэх үзлэгт 106.4 мянган хүн хамрагджээ.

Эхний 10  сарын байдлаар түргэн тусламжийн дуудлага 13011 удаа гарсны  1751 нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт түргэн тусламжийн дуудлага 10.2, алсын дуудлага 10.3 хувиар тус тус буурсан бол осол гэмтлийн дуудлага 707 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4.1 хувиар өссөн байна.

Б.Туяа

Related news