Хоёр аймгийн уран бүтээлчдийн хамтарсан тоглолт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 09:47:11

Дорнод аймгийн “Алтан гадас” одонт Хөгжимт жүжгийн театр, Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын уран бүтээлчдийн нэгдсэн  тоглолт 11 дүгээр сарын 26, 27-нд Дорнод аймгийн төв Чойбалсан хотод, 11 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотод, 12 дугаар сарын 01-нд Сүхбаатар аймагт болно.

 “Нарны орон”  нэртэй уг тоглолтод театруудын шилдэг 90 гаруй уран бүтээлч оролцох юм.

Дорнод аймгийн хөгжимт жүжгийн театр нь 1948 онд байгуулагдсан манай улсын анхны театруудын нэг юм. Тус театр нь орон нутгийн цорын ганц Сонгодог Симфони найрал хөгжимтэй гэдгээрээ гайхагддаг. Тэдний уран бүтээлийн тоо хэдүйн 60 даваад явж байна. Хөрш зэргэлдээ Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театр нь анх 1942 онд “Жавхлант шарга” аймгийн клуб нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Тус театрын даргаар Т.Шинэхүү, Уран сайхны удирдагч, ерөнхий найруулагчаар МУСТА З. Далай нар ажиллаж байна. Театр 70 гаруй уран бүтээлчтэй.

Наран мандах зүүн хязгаарын хоёр театр анх удаагаа ийн нэгдсэн тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа хэдүйн ороод байна.

Б.Туяа

Related news