Чөлөөт бөхийн тамирчид хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 11:39:44

Хэнтий аймгийн чөлөөт бөхийн Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид Налайх дүүргийн Засаг даргын нэрэмжит олон хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болжээ.

“Өсвөрийн гараа” Чөлөөт бөхийн тэмцээн Бага-Хангай дүүрэгт болж өнгөрсөн бөгөөд  таван аймаг, дөрвөн дүүргийн нийт 20 гаран байгууллагын 500 гаруй гаруй өсвөрийн тамирчид оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.

Тэмцээнд Хэнтий аймгийн чөлөөт бөхийн Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Т.Амарбат 8 тамирчинтай оролцсоноос 61-кг жинд Г.Төртогтох мөнгөн медаль, 59-кг жинд Ч.Мөнхцэцэг 5-р байр эзлэв.

О.Буянхишиг

 

Related news