Татварын бус орлогын төлөвлөгөө биелсэнгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 16:45:53

10 дугаар сарын 31-ний байдлаар Дорнод аймгийн төсвийн орлогын бүрдүүлэлт 103,6 хувийн биелэлттэй байна.

Сүүлийн 2 сарын байдлаар төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг цалин хөлсний орлогын албан татвар 99,6 хувийн биелэлттэй багахан тасарсан дүн мэдээ гарчээ. Энэ нь төсвийн байгууллагын цалин хөлсийг 50 хувиар тавьсантай холбоотой. Үлдэж буй хугацаанд 1,8 тэрбум төгрөгийг бүрдүүлэх учиртай гэж аймгийн Татварын хэлтсийн дарга Л. Цэвэлсүрэн ярьж байна.  Аймгийн төсвийн орлого бүрдүүлэлтэд усны нөөц ашигласны төлбөр өндөр хувийг эзэлдэг, энэ төлбөр 134,6 хувь, үл хөдлөх хөрөнгийн албан татвар 131,2 хувийн биелэлттэй байна. Аймгийн төсвийн орлого бүрдүүлэлтийн нөгөө хэсэг болох Татварын бус орлогын төлөвлөгөө тасалдаж яваа нь төрийн болон орон нутгийн өмчийн хувьчилсан, худалдсан, түрээслэсний орлого эзэлж байгаа юм. Тодруулбал, газрын дуудлага худалдаанаас орох орлого нэлээд хэмжээгээр тасарчээ.

Сүүлийн саруудад улсын хэмжээнд төсвийн орлогын бүрдүүлэлт хүнд байгаа ч Дорнод аймгийн хувьд тун ханатай дүн мэдээ гарсан нь аймгийн татварын хэлтсийнхний хүчин чармайлттай холбоотой юм.

Б.Туяа

 

Related news