Төрийн албан хаагчид харилцан туршлага солилцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 09:49:47

Дорнод аймгийн зургаан сумын төрийн албан хаагчид харилцан туршлага солилцох уулзалт зохион байгууллаа.

Аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан энэ уулзалтаар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа тухайн байгууллага, аж ахуйн нэгж түүнд ажиллаж байгаа ажиллахад хүнд сурталгүй, үнэн зөв мэдээллийг түргэн шуурхай иргэдэд хүргэх энэ ажлыг чанаржуулах, хүмүүсээ чадваржуулах асуудлаар харилцан ярилцсан байна. Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх үндсэн нэгж бол төрийн албан хаагч байдаг. Тийм учраас олон нийтэд үзүүлэх төрийн үйлчилгээг хариуцлагатай байх учиртайг  уулзалтад оролцогчид онцолж байсан.

Сумын удирдлагууд мэргэжилтнүүдээ чадавхжуулах  тал дээр анхаарч, сумаас зардал хөрөнгийг шийдэх гэхчлэн санал гарч, энэ удаагийн уулзалтыг Баянтүмэн сумын Засаг даргын тамгын газар санаачлан зохион байгуулж ойролцоох сумынхнаа урьж оролцуулжээ.

Б.Туяа

Related news