Иргэд хүссэн мэдээллээ авах бүрэн боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 09:51:07

Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс иргэд олон нийтэд улам бүр ойртож тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сар, улирал бүр сургалт зохион байгуулж хэвшжээ.

Энэ удаад “Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг Үндсэн хуулиар хамгаалах нь” сэдвээр иргэдэд сургалт явуулав.

Хууль зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтансүх, Иргэд хууль эрх зүйн мэдлэг мэдээлэлтэй байх нь өөрт учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Гэтэл манай иргэд энэ талын мэдлэг дутмагаас ямар нэгэн зөрчил гаргаж, улмаар гэмт хэргийн золиос болох нь ч бий. Иймд манай хэлтсээс иргэддээ хуулийн зүйл заалттай холбоотой мэдээ мэдээллийг олгох зорилгоор сургалтуудыг зохион байгуулж байна. Өнгөрөгч онд 30 гаруй сургалт хэлэлцүүлэг зохион байгуулж давхардсан тоогоор 12000 гаруй иргэн хамрагдсан. Зөвхөн аймгийн төвөөр хязгаарлахгүй хөдөөд ч энэ төрлийн сургалтуудыг явуулж байгаа нь иргэдийн талархлыг хүлээж байна.

Б.Туяа

Related news