МХБХ-ноос “Алтан бөмбөг-2015”-ын эздийг тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-02 15:12:37

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/ энэ сарын 12-нд 2015 оны шилдгүүдээ тодруулах ёслолын арга хэмжээг зохион байгуулна.

МХБХ-ноос энэ онд дотоод, гадаадын олон тэмцээн уралдааныг эх орондоо амжилттай зохион байгуулсан. Хамгийн сүүлд 11 дүгээр сард футзалын тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх “А” хэсгийн тоглолтыг зохион байгууллаа. Мөн МХБХ 2015 оны ажлаа дүгнэн шилдэг тамирчин, дасгалжуулагчийг тодруулах “Алтан бөмбөг-2015” шагнал гардуулах ёслолын арга хэмжээг ирэх долоо хоногийн бямба гарагт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Д.Өлзий

Related news