Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төв ажиллаж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЗууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд өнгөрсөн сард “Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэл” ТББ- ийн дарга С.Эрдэнэ хэвлэлийн бага хурал хийх үеэрээ өөрийгөө шатаасны улмаас Үндэсний мэдээллийн төв галд өртөж үйл ажиллагаа нь түр зогссон.
Тэгвэл засвар хийснээр тус мэдээллийн төв хэвийн ажиллагаанд оржээ. Өчигдрөөс эхлэн "Зууны мэдээ" сонин мэдээллийн төвдөө хэвлэлийн бага хурлын захиалга авч эхэлсэн байна.
Б.Заяа