Надаль Францын нээлттэй тэмцээнд 13 дахь удаагаа түрүүллээ
                                    МОСКВА. /TASS/. Францын аваргын нээлттэй тэмцээний шигшээ тоглолтод Испанийн теннисчин Рафаэль Надаль Сербийн тамирчин Новак Жоковичийг ялжээ. Парис хотод болсон энэхүү тэмцээний шагналын сан 38 сая евро юм. Өдгөө 34 настай Надаль 6:0, 6:2, 7:5 онооны харьцаагаар Жоковочийг буулган авчээ.
                    
                         1849日