Татварын орлогын дутууг яаралтай гүйцээхийг даалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-24 15:24:11

Сум, байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс ойрын долоо хоногийн дотор татварын төлөвлөгөөний дутууг гүйцээхийг Баян-Өлгий аймгийн татварын хэлтэс шаардлаа.

Тус хэлтсийн дарга Д.Нурлан энэ тухай өгсөн тайлбартаа, Бид энэ онд төвлөрсөн болон орон нутгийн төсөвт 8,2 тэрбум төгрөг хуримтлуулах төлөвлөгөөтэй. Голцуу хувь хүмүүсийн зүгээс төлөх үүрэгтэй үл хөдлөх хөрөнгийн, түүнийг бусдад худалдсаны, газар ашиглаж, эзэмшсэний болон бууны, авто машины татвар хураамжийг шинэ он эхлэхээс өмнө барагдуулах хэрэгтэй байна. Ер нь татварын төлөвлөгөөг бүрэн биелүүлэх боломж бүрдэж байна. Дашрамд нь хэлэхэд нэмүү өртгийн талаарх шинэ журам худалдан авагчдад ашигтай тул энэ талаар манай мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах хэрэгтэй гэж ярилаа.

Ш.Айзаря

関連ニュース