Ким Жөн Ирийн мэндэлсний өдөрт зориулан харандаан зургийн үзэсгэлэн гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-15 14:43:37

ПХЕНЬЯН. /TASS/. Умард Солонгосын нийслэл Пхеньян хотод тус улсад алдартай харандаан зургийн зургадугаар үзэсгэлэн нээгджээ. Уг үзэсгэлэнг хоёрдугаар сарын 16-нд тохиох Ким Жөн Ирийн мэндэлсний өдөрт зориулсан байна. Пхеньян хотын Олон улсын соёлын төвд болж буй арга хэмжээнд мэргэжлийн болон сурагч, оюутнууд зэрэг сонирхогчдын 360 бүтээлийг дэлгэжээ.

Харандаагаар зурсан зургуудын дийлэнх нь Умард Солонгосын төрийн жолоог 17 жил барьсан их удирдагч тэнгэрт хальсантай холбоотойгоор гүнээ гашуудан харамсч байгаа утга агуулгатай аж.

Умард Солонгосын одоогийн удирдагч Ким Жөн Уны удирдлаган дор “Солонгосын ард түмний аз жаргалтай амьдрал, одоо үеийн халуун уур амьсгалыг” уран бүтээлдээ харуулсан зураачид амжилттай тооцогдож байна.

Янз бүрийн цуврал график зургуудад армийн бүх ажил хэргийн тэргүүлэх чиглэл гэсэн утгатай “сонгун” бодлогын дагуу “улс орноо батлан хамгаалахад болон цэцэглэн хөгжиж буй хүчирхэг гүрнийг цогцлоон байгуулахад баатарлаг гавъяа байгуулсан” Солонгосын ардын армийн цэрэг, офицеруудын ололт амжилтын тухай өгүүлжээ.

Умард Солонгост харандаан зураг нь дүрслэх урлагийн бие даасан төрөлд хамаардаг байна.

Д.Жаргал

 

関連ニュース