Сирийн хотуудад тусламж хүргэх цуваа хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-24 14:19:03

НҮБ. /TASS/.  30 мянган хүнд хүрэлцэх хүмүүнлэгийн тусламжийг хүргэх автомашины цуваа байлдааны ажиллагааны улмаас хүрэхэд хүнд хэцүү байгаа Сирийн Муадамия болон Кафр-Батна хотын зүг хөдөлсөн тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдээлжээ.

“20 мянган хүнд хүрэлцэх нэн чухал шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн болон эм хэрэгсэл ачсан шинэ цуваа Муадамия хотыг, 10 мянган хүнд хүрэлцэх тусламж бүхий цуваа Кафр-Батна хотыг чиглэн мягмар гарагт хөдөллөө” гэж тэрбээр хэлсэн байна.  Эдгээр автомашины цуваа нь удаан хугацаанд хүрч чадаагүй хүмүүст тусламж хүргэх цуврал ажиллагааны эхнийх нь болно гэдэгт тэрбээр найдаж буйгаа илэрхийлжээ.

Хүн амд нь тусламж хүргэхэд саадгүй нэвтрүүлэхийг хүмүүнлэгийн байгууллагууд Сирийн мөргөлдөгч талуудад уриалж байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч цохон тэмдэглэсэн байна.

НҮБ-ын тооцоолсноор, Сирид 4.6 сая орчим хүн хүрэхэд хэцүү, бүслэгдсэн хотуудад оршин сууж байна. Тус улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгаа хүний тоо 13.5 саяар тоологдож байгаа аж.

Д.Жаргал

 

関連ニュース