БНХАУ ажилгүй иргэддээ 15.3 тэрбум доллар зарцуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /NHK/. Үйлдвэрийн хүчин чадлын илүүдлийг хязгаарлах арга хэмжээ авч байгаатай холбоотойгоор ажилгүй болсон иргэдэд БНХАУ-ын Засгийн газар ирэх хоёр жилд 15.3 тэрбум долларыг зориулна.
Аж үйлдвэр, мэдээллийн технологи дэд сайд Фэн Фэй өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр уг арга хэмжээний тухай танилцуулаад, иргэдийг сургалтад хамруулах болон ажлын байр хайхад уг санхүүжилтийг ашиглана.
Ажилгүйдлийг бий болгогч үйлдвэрлэлийн илүүдлийг бууруулах замаар иргэдийг дахин ажилтай болгохыг Засгийн газар дэмжиж ажиллах хэрэгтэйг тэрбээр онцолсон байна.
Ган, нүүрс болон бусад салбар дахь үйлдвэрлэлийн илүүдлийн улмаас тэдгээрийн ханш нь унаж, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна.
БНХАУ-ын Засгийн газар зомби компаниудад бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөжээ. Ийм компаниуд нь алдагдалтай ажилладаг хэдий ч улсын эрх бүхий байгууллага, банкуудаас тусламж авах замаар амиа тээсээр байдаг ажээ.
Д.Нямтулга