АНУ, ОХУ болон өөр 65 улс мөнгө угаахад мансууруулах бодисны мафийг ашигладаг
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /TASS/. Мансууруулах бодисны наймаанаас олсон мөнгийг угаахад олон улсын гэмт бүлэглэлүүдийг хамгийн ихээр ашигладаг орнуудын тоонд АНУ-ын Төрийн департамент ОХУ-ыг оруулжээ. Америкийн Гадаад хэргийн яамны дэлхий даяар мансууруулах бодис тархаж буйтай тэмцэх тухай 2015 оны дүнд гаргасан шинэ тайланд онцлон тэмдэглэж буйгаар, энэ ангилалд мөн өөр 66 улс болон газар нутгийг оруулсанд АНУ өөрөө багтсан байна.
Лхагва гарагт нийтэлсэн баримт бичигт дурдсанаар, дээрх ангилалд “санхүүгийн байгууллагууд нь мансууруулах бодисны хууль бус наймаанаас ашгийн хувиар олсон асар их хэмжээний мөнгөөр гадаад валютын арилжаанд оролцож буй” улс орнуудыг оруулжээ. Ийм улсуудын тоонд ОХУ болон АНУ-аас гадна Их Британи, Герман, Австри, Швейцарь, Канад, Хятад, Австрали, Украин, Латви болон бусад улс багтсан байна.
“Олон улсын хар тамхи наймаалагчдын хувьд ОХУ нь дамжин өнгөрөх маш чухал газар нутаг бөгөөд хүрэх газрынх нь эцсийн цэгт тооцогддог” гэж тайланд дурджээ. Уг тайланд гарсан мэдээллээс үзвэл, “Орос болон хөрш орнуудын гэмт хэрэгтнүүд мөнгө угаахдаа Оросын санхүүгийн тогтолцоог, мөн гадаадын хуулийн этгээдийг ашигласан хэвээр байна”. “Гэмт этгээдүүд олсон орлогоо угааж, үнэт цаас, орон сууцны үл хөдлөх хөрөнгөд болон гадаадад, мөн үнэт эдлэлд хөрөнгө оруулж байна” гэж баримт бичигт онцлон тэмдэглэжээ.
Хохирол тэрбумаар хэмжигдэж байна
Америкийн гадаад бодлогын байгууллагын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, дэлхий даяар мансууруулах бодис тархахтай хийж буй тэмцэлд байдал харьцангуй хүнд хэвээр байна. НҮБ-ын мэдээллээр, 2013 онд “нэг тэрбум хүний бараг дөрөвний нэг нь мансууруулах бодис хэрэглэсэн бөгөөд тэдний 10 гаруй хувь нь мансууруулах бодисоос хамааралтай эсвэл эрүүл мэндийн асуудалтай болжээ”. “Зөвхөн АНУ-д л гэхэд мансууруулах бодис хэрэглэсний улмаас жил бүр 200 тэрбум долларын хохирол учирч байгаа бол 2000 оноос хойш тус улсын нэг сая иргэний 25 гаруй хувь нь мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан” гэж АНУ-ын Төрийн департаментын Конгресст зориулан 30 жил бэлтгэж байгаа тайлан мэдээнд дурджээ.
Нутаг дэвсгэрээр нь хууль бусаар тээвэрлэдэг зам дайран өнгөрдөг бөгөөд мансууруулах бодис үйлдвэрлэгч гол орнуудын тоонд Афганистан, Болив, Балба, Колумб, Энэтхэг, Лаос, Мексик, Пакистан, Венесуэл, түүнчлэн Төв болон Өмнөд Америкийн голдуу өөр 13 орон орсныг тайланд онцлон тэмдэглэсэн байна.
Д.Жаргал