Ховдын театрын өвөл цагийн уран бүтээлийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-06 13:04:28

Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Хөгжимт драмын театрын  81 дэх жилийн өвөл цагийн уран бүтээлийн нээлт  энэ оны 11-р сарын 5-ны өдөр боллоо.

Аймгийн ХДТ-ын өвөл цагийн уран бүтээлийн 81 дэх жилийн нээлтийн үйл ажиллагаанд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дрга Б.Сандагсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг,  БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, Төрийн соёрхолт ардын жүжигчин Ж.Чулууны хүү Монгол Улсын УГЗ Ч.Чинбат нарын хүндэт зочид төлөөлөгчид болон энэ театраар овоглогдсон ажилтан албан хаагчид, гавьяаны амралтад гарсан уран бүтээлчид, нутгийн зон олны төлөөлөл оролцов.

Энэ үеэр аймаг орон нутаг төдийгүй Монгол Улсынхаа соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан хөдөлмөрлөж яваа ХДТ-ын уран бүтээлч П.Насан-Очир болон Х.Амаржаргал нарыг МУСТА цол тэмдгээр, мөн БСШУСЯ-ны хүндэт жуух бичгээр тус театрын уран бүтээлч Д.Төгөлдөр, Д.Алтансүх, М.Болормаа нар шагнуулс БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гардуулан өгч баяр хүргэв. 

Төрийн соёрхолт Ардын жүжигчин Ж.Чулууны  90 жилийн ой энэ жил тохиож, БСШУСЯ-аас  олон ястны урлаг соёлын алдар цуутнуудын тухай, дундрашгүй их өв соёл, хойч үед түүх болон үлдэх “Чулуун” нэртэй шинэ ном хэвлэгдэн гарсныг тус таетрын өвөл цагийн нээлтэд оролцогчдод түүний хүү Монгол Улсын УЗГ Ч.Чинбат танилцууллаа.

Олон ястны өлгий Ховд аймгийн ХДТ-ын суурь нь “Улаан гэр”-ээс анхны галаа асааж, театрчилсан клуб болж  улмаар 1950 онд Хөгжимт дамын театр болон өргөжсөн юм. Тус театр Ж.Буянтогтохын “Цөмийг хамтаар”, Ши Аюушийн зохиол “Хатан Долгор, харц Дамдин” жүжгүүдээр өвөл цагийн уран бүтээлийн нээлтээ хийж байсан түүхтэй бөгөөд энэ удаад Ардын жүжигчин Ж.Чулууны "Уран хас" бүжгэн жүжгийн вальс хөгжмөөр хийжээ.

 

関連ニュース