“Alphabet”-ийн тэргүүн Пентагоны инновацийн зөвлөлийг удирдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-03 15:13:11

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Батлан хамгаалах яамны дэргэд Инновацийн зөвлөлдөх зөвлөл байгуулсан тухай Пентагоны тэргүүн Эштон Картер лхагва гарагт Калифорни муж улсын Сан-Франциско хотод болсон кибер аюулгүй байдлын асуудлаарх бага хурлын үеэр мэдээлжээ.

АНУ-ын Батлан хамгаалах яамны шинэ байгууллагыг “Google” корпораци өнгөрсөн оны 10 дугаар сарын 2-ноос эхлэн бүрэлдэхүүнд багтах болсон “Alphabet” холдингийн тэргүүн Эрик Шмит удирдах аж.

Зөвлөлийн гишүүдийн нийт тоо 12-оос хэтрэхгүй байна. Энд “хувийн болон төрийн томоохон байгууллагуудыг амжилттай удирдаж, технологийн шинэ үзэл санааг нэвтрүүлж буй хүмүүсийн” тухай яригдаж байгаа гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Питер Кук мэдэгджээ. Түүний хэлснээр, зөвлөлийн гишүүдийг Картер, Шмит нар хамтдаа сонгох аж.

Д.Жаргал

 

関連ニュース