Босогчид “Лалын улс”-ыг эсэргүүцсэн оршин суугчдын талд оржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМДАМАСК. /RIA Novosti/. “Лалын улс” бүлэглэлийг эсэргүүцэн боссон Сирийн Ракка хотын оршин суугчдын талд 200 орчим босогч орсон тухай “Sputnik” агентлаг энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалжийн мэдээллийг иш татан уламжилжээ.
Хэт давруу үзэлтнүүдийн нийслэл хотоороо зарласан Ракка хотын оршин суугчид урьд нь хотын хэд хэдэн дүүрэгт Сирийн төрийн далбааг мандуулсан байна.
“Sputnik”-ийн эх сурвалжийн мэдээлснээр, зэвсэгт мөргөлдөөний үеэр Ракка хотын оршин суугчид таван дүүрэгт террористуудыг бут цохижээ. “Лалын улс“-ыг эсэргүүцэн босогчид Засгийн газрын цэргүүдтэй гар утсаар холбоо тогтоож чадсан байна.
Бослого хөдөлгөөн зохион байгуулсан оршин суугчид бямба гарагийн шөнө Ракка хотын таван дүүрэгт Сирийн далбааг мандуулжээ. Энэ дүүргүүдийн хоёрт нь хотын оршин суугчид Сирийн армийг дэмжин олныг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулсан байна.
“Лалын улс”-ын “нийслэл хот” Сирийн хойд нутагт Ефрат мөрний эрэгт байрладаг аж. Тус хотыг террористууд 2013 онд эзлэн авчээ. Террористуудын хяналт орсны дараа Сирийн Засгийн газрын цэргүүд Ракка хотыг буцаан авахыг оролдсон боловч амжилтгүй болсон байна.
Д.Жаргал