"Малын эрүүл мэндийн мөшгих систем"-ийг хоёр суманд ашиглаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Швейцарын хөгжлийн агентлагийн "Ногоон алт малын эрүүл мэнд" төслийн хүрээнд ХХААХҮЯ, МЭҮГ, "Ногоон алт" төсөл хамтран 2017 оны 11 сарын 19-нөөс Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат сумдад "Малын эрүүл мэндийн мөшгих систем"-ийг нэвтрүүлэх туршилтын ажлыг хэрэгжүүлж, 600-н төлгийг Улаанбаатар хотын "Мах маркет" ХХК-нд нийлүүлсэн.
Энэхүү "Малын эрүүл мэндийн мөшгих систем"-ийг нэвтрүүлэх туршилтын ажил нэг жилийн дараа буюу саяхнаас өргөжиж Архангай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Төв гэсэн 5 аймгийн сонгогдсон 15-н суманд нэвтэрчээ.
"Ногоон алт малын эрүүл мэнд" төслийн хүрээнд эрч хүчтэй, эрүүл монгол хүнд эх орны байгалийн цэвэр хөрсөнд ургасан өвс ургамлаар хооллосон малын чанартай махыг хүргэх боломжтой системийг ийнхүү бий болгосон байна. Энэ системийг 2018 оны 11 сарын 2-ны өдөр албан ёсоор төрийн өмчлөлд хүлээлгэн өгчээ. "Малын эрүүл мэндийн мөшгих систем"-ээр эрүүл гэж сонгогдсон дээрх 600 төлгийг “Мах маркет” компани үйлдвэрийн аргаар нядалж Иран улсруу нийлүүлж байсан юм. Энэ ажил цаашид үргэлжлэх гэнэ.
Төсөл хэрэгжиж буй таван аймгийн 15 сумаас бэлтгэсэн махны өргөтгөсөн худалдааг ч энэ сарын 2-4-ний өдрүүдэд Улаанбаатар
хотноо зохион байгуулжээ.