Гар бөмбөгчийн өсвөрийн аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 14:43:41

Баян-Өлгий аймагт өсвөрийн волейболчдын 2016 оны аварга шалгаруулах тэмцээн зохиогдлоо. Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээнд төв, хөдөөнөөс эрэгтэй тамирчдын 14, эмэгтэйчүүдийн 12 баг, 210 орчим тамирчид оролцлоо.

Эрэгтэйчүүдийн багаас тавдугаар бүрэн дунд сургуулийн И.Ахылбекээр ахлуулсан тамирчид, эмэгтэйчүүдийн багаас Улаанхус сумын тамирчин охин С.Лагыл ахлуулсан тамирчид тэргүүн байр эзлэв.

 

 

Эрэгтэй шилдэг довтлогчоор М.Ердос, шилдэг холбогчоор К.Ханат, шилдэг хамгаалагчаар Т.Кадырбек, тэгш тоглогчоор А.Еркин нар шалгарч, эмэгтэй шилдэг довтлогчоор С.Лагыл, шилдэг холбогчоор Е.Елик, шилдэг хамгаалагчаар Н.Ариунзаяа, тэгш тоглогчоор А.Еркегүл нар шалгарлаа.

Нэгдсэн дүнгээр Өлгий сумын Г.Амантай захиралтай тавдугаар бүрэн дунд сургуулийн тамирчид тэргүүллээ.

Ш.Айзаря

関連ニュース