600 гаруй жолоочийн эрхийг жилийн хугацаагаар хасчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Замын цагдаагийн тасгийн алба хаагчид 2018 онд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
зорилгоор гудамж замын хяналтаар 25 алба хаагч үүрэг гүйцэтгэж 10707 зөрчил
илрүүлж ажилласан байна.
Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1, 7.5 дахь заалтыг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэсэгсэл жолоодсон 719 жолоочийг илрүүлэн гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж 606 жолоочийн эрхийг жилийн хугацаагаар хасчээ.
Шийтгэлийн хуудсаар 241 сая 900 мянган төгрөгийн
торгууль оногдуулж, эрхийн үнэмлэхгүй буюу эрх хасагдсан үедээ согтуугаар
тээврийн хэрэгсэл жолоодсон 111 иргэнийг сум дундын шүүхээр 7-30 хоногийн
хугацаагаар баривчилж, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 219
жолоочийн тээврийн хэрэгслийг түр саатуулж шийтгэлийн хуудсаар 43 сая 800
мянган төгрөгөөр торгосон байна. Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар 9689
жолоочийг бэлэн бус торгуулийн шалгах багажаар 237 сая 059 мянга 750 төгрөгийн
торгууль оногдуулав. Тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд 1018
тээврийн хэрэгслийг түр саатуулжээ. Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албаны
102 дугаарын утсанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн зам тээврийн
ослын 105 гомдол, мэдээллийг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд
заасны дагуу хүлээн авч захиргааны зөрчлийн материал бүрдүүлэн шалгаж
шийдвэрлэв.
Тус аймгийн Манхан, Дарви,
Мянгад сумдын нутагт шинээр баригдсан замын хөдөлгөөний хяналтын постуудад хурд
сааруулагч хийлгэх, түмбэ байрлуулах ажлыг зохион байгуулаад байна. Жаргалант сумын
нутаг дэвсгэрийн замуудын явган хүний гарц, тэмдэглэлийг шинэчлэх ажлын
гүйцэтгэлд хяналт тавьж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна. Баруун
бүсийн босоо тэнхлэгийг хөгжүүлэх төслийн хүрээнд тавигдаж байгаа Ховд, Баян-Өлгий
чиглэлийн 56 км замд нэмэлтээр 38 тэмдэг суурилуулах талаар албан тоот хүргүүлж
суурилуулаад байна. Ховд аймгийн Жаргалант сумын 12 багийн нутаг дэвсгэр дахь гудамж
зам, гэр хороолол, авто замын дагуух гэрэлтүүлгийг шалгаж илэрсэн зөрчлийн
дагуу Жаргалант сумын Хот тохижилт үйлчилгээний газарт шаардлага хүргүүллээ.
Жаргалан сумын нутаг дэвсгэрийн замын тэмдэг, тэмдэглэгээнд үзлэг шалгалт хийж
шаардлага хангахгүй 10 ширхэг тэмдэгийг засварлаж байрлуулав. Тээврийн
цагдаагийн албаны техник замын хяналтын хэлтсээс ирүүлсэн календарчилсан
төлөвлөгөөний дагуу “Эвдрэл гэмтэл-техникийн зөрчил”, “Гэрэлтүүлэх хэрэгсэл”,
“Бүрэн бус” сэдэвт хэсэгчилсэн арга хэмжээг зохион явуулж, 655 зөрчил илрүүлж
холбогдох хуулийн дагуу 13 сая 100 мянган төгрөгийн торгууль оногдуулсан байна.