Орон нутгаас эрүүл мэндийн салбарт 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/ Ховд аймагт орон нутгаас 2018 онд
Эрүүл мэндийн салбарт төсөл, хөтөлбөр арга хэмжээнд 100 сая төгрөгийн дэмжлэг
үзүүллээ. Үүнээс Эрүүл мэндийн эрсдлийг бууруулах хөтөлбөрт 20,0 сая, Эх хүүхдэд
ээлтэй хөтөлбөрт 30 сая төгрөг, үйлчлүүлэгчийн ээлтэй орчин хөтөлбөрт 50 сая
төгрөгийн хөрөнгө оруулалт тус тус хийсэн байна.
“Эх хүүхдийн ээлтэй тусламж
үйлчилгээ” хөтөлбөрийн 30.0 сая төгрөгөөр, алслагдсан багийн эх, хүүхэд,
зорилтот бүлгийн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх иж бүрэн тоноглогдсон
“Явуулын эмнэлэг”-ийг 10 сумдад олгож 9900 иргэнийг газар дээр нь эрүүл
мэндийн үзлэг хийж үйлчиллээ. Алслагдсан сумдын багийн иргэдэд эмнэлгийн
тусламж үзүүлэх явуулын эмнэлэгтэй боллоо.
“Үйлчлүүлэгчийн ээлтэй орчин” хөтөлбөрийн хүрээнд “Хөшөөт
хөгжил”-ийн сангийн 50.0 сая төгрөгөөр
сумдын эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 105 ширхэг ор нийлүүлэн
2017-2018 онуудад эмнэлгүүдийн орны 70 хувийг шинэчилж хэвтэн эмчлүүлэгсдийн
ая тухтай орчин нөхцлийг бүрдүүллээ. Зарим сумдын эмнэлгийг засварлаж, үйлчлүүлэгчдийн орчин нөхцлийг
сайжрууллаа Орон нутгийн хөгжлийн сангийн 100 сая төгрөгийн
дэмжлэгээр Эрдэнэбүрэн, Дарви сумын эмнэлгийн барилгыг засварлаж, Баатархайрхан
өрхийн эмнэлгийн концессийн 120 сая төгрөгийн эрхийг шилжүүллээ.
Шинээр төрсөн нярайн сонсгол, дотоод шүүрэл, харааны
гажгийг илрүүлэн оношилж хөдөлмөрийн чадвар алдалтаас эрт үед нь сэргийлэх
скрининг оношилгооны багаж хэрэгсэлд 32.5, Мөст, Үенч сумдад нэн шаардлагатай
тоног төхөөрөмж нийлүүлэхэд 30.0 сая
нийт 62.5 сая төгрөгийг зарцуулах эрхүүдийг тухайн сумын Засаг дарга,
захирал нарт шилжүүлж дэмжлэг үзүүллээ.
Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж
дэмжлэг үзүүллээ. Орон нутгийн 200 сая төгрөгийн дэмжлэгээр Бугат өрхийн эмнэлгийн шинэ
барилгыг “Динатос” ХХК барьж эхлүүлэн, Дөргөн сумын эмнэлгийн халаалтын тогоо шинэчлэх, Буянт
сумын эрүүл мэндийн төвийн туслах барилгын дээврийн засварыг 17.5 сая төгрөгөөр засварлажээ.