Төвшрүүлэх, Чулуут суманд хамгийн зузаан цас оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн УЦУОШГ-ын 03 дугаар сарын 19-ний 08.00 цагийн мэдээгээр нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон байна. Харин Хайрхан суманд огт цас ороогүй, хүйтэн салхитай байна. Энэ сарын 18-ны 19.00 цагаас эхэлж орсон цас шөнөжингөө орж шууран хамгийн зузаан цас Төвшрүүлэхэд 10 см, Чулуут суманд 11 см оржээ.
Цэцэрлэг суманд 1см хүрэхгүй цастай байна. Бусад сумын нутгаар 1-5 см зузаантай цас оржээ.
Одоогоор Цагаан давааг хаагаагүй,
саадгүй зорчиж байна. “Архангай АЗЗА” ТӨХК-ийнхан өглөө 04.00 цагаас Тариат
сумаас аймгийн төв рүү замын цас цэвэрлэж байгаа бөгөөд одоо Чулуутын гүүр орчимд
цас хусаж байна. Орой хальтиргаа гулгаа үүсэх магадалтай
учраас жолооч нарыг замд анхаарал болгоомтой явахыг сэрэмжлүүлж байна.