АРХАНГАЙ: Ургац хураалт 95 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-11-05 11:15:39

Эрдэнэбулган, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2025 онд үр тариа 8.915 га-д, төмс 124 га-д, хүнсний ногоо 104 га-д, жимс, жимсгэнэ 92 га, малын тэжээл 2.399 га-д, тосны ургамал 830 га талбайд тус тус тариалсан байна.

 

Аравдугаар сарын 21-ний байдлаар үр тариа 8.845 га-аас 8.113 тн-ыг хурааж, 99.2 хувь, төмсийг 124 га-аас 923 тн, хүнсний ногоо 104 га-аас 547 тн, тэжээлийн ургамал 1500 га-аас 3.763 тн, тосны ургамал 720 га-аас 128 тн-ыг хураан аваад байна. Өөрөөр хэлбэл аймгийн хэмжээнд ургац хураалт 95 хувьтай байна.

 

Ургац хураалтын ажилд иргэд, аж ахуйн нэгжүүд 283 хүнийг түр ажлын байраар ханган ажиллуулж байна.

 

Мөн "Бага хангай" ХХК нь "Дархан-172" сортын улаанбуудайн үрийг нутагшуулахаар супер элит үрийг Дарханы хүрээлэнгээс авч, тариалалт хийн, хоёр дахь жилдээ ургацаа хураахад нэгжээс 16.8 цн/га ургац хураажээ. 

 

Мөн “Бага хангай” ХХК 400 га, "Архангайн түрүү" ХХК 180 га, “Хасу мандал” ХХК 77 га, иргэн Д.Гэрэлчимэг 120 га талбайд сортын хянан баталгаа хийлгэж тэнцсэн байна.


関連ニュース