Румын цагдаа нараа Грект илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-21 16:28:35

БУХАРЕСТ. /TASS/. Европт дүрвэгсдийн хямралтай тэмцэх ажиллагааны хүрээнд Румыны эрх баригчид цагдаагийн 70 ажилтан, эргүүлийн хоёр хөлөг онгоц, майхан болон чингэлэгнүүдийг гаргана гэж тус улсын Дотоод хэргийн сайд Петре Тобэ мэдээлжээ. Энэ тусламжийг Грект ирэх долоо хоногт илгээх аж.

Гуравдугаар сарын 17-18-нд Бельгийн нийслэл Брюссель хотод болсон Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын дүнд байгуулсан дүрвэгсдийн хямралыг зохицуулах тухай ЕХ болон Турк хоорондын гэрээний хүрээнд Грект хэд хэдэн нэмэлт тусламж үзүүлэх шийдвэр гаргасан гэж тэрбээр онцлон хэлсэн байна.

ЕХ-ны хилийн хяналтын “Frontex” агентлагийн ажиллагаанд Румыны 72 цагдаа, тусгайлан тоноглосон 10 автомашин, нэг хөлөг онгоц, нэг нисдэг тэрэг хэдийн оролцож байгаа аж.

Д.Жаргал

 

関連ニュース