Дамаскийн оршин суугчид гэртээ харьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-03-25 14:37:15

ДАМАСК. /Sputnik/. Сирийн нийслэл Дамаск хотын захын дүүргүүдийг террористуудаас чөлөөлсөнтэй холбоотойгоор оршин суугчид нь гэртээ олноороо харьж байна гэж  Дамаск мужийн нэгтгэх бүлгийн тэргүүн, хошууч-генерал  Александр Линьков мэдэгдэв.

Сирийг нэгтгэх ажиллагааны хүрээнд ОХУ-Сирийн хүмүүнлэгийн тусламжийг Дамаскаас урагш орших Баббила хот руу хүргэсэн байна. Тус хотыг саяхан “Нусра Фронт” бүлэглэлийн босогчдоос чөлөөлсөн байна.

Сирийн Засгийн газар болон босогчдын хүчин хооронд гал зогсоох дэглэм тогтоосны нэг сарын ой ням гарагт тохионо. Харин Сири дэх террорист байгууллагууд уг гал зогсоох дэглэмд хамаарахгүй юм.

Д.Нямтулга

 

関連ニュース