The Times: хил давахыг оролдсон дүрвэгчдийг туркууд буудаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-31 14:55:55

ЛОНДОН. /TASS/. Сирийн талаас Туркийн хилийг давахыг оролдсон дүрвэгчдийг туркууд буудаж байна гэж “The Times” сонинд мэдээлжээ.

“Туркийн хилийн цэргүүд Сирийн иргэний дайнаас дайжин зугтаж байгаа дүрвэгсдийг буудаж байна” гэж тус сонинд Лондонд байрладаг хүний эрхийн “Хүний эрхийг сахин мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих Сирийн төв” байгууллагын мэдээллээс иш татан бичжээ. Тус байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн дөрвөн сард гурван хүүхдийг оруулаад 16 дүрвэгч Туркт хүрснийхээ дараа хилчдийн гарт амиа алдсан байна.

Дүрвэгсдийг буудаж хөнөөсөн хэргийн талаар тус төв мэдээлэл цуглуулжээ. Хоёрдугаар сарын 6-нд нэг эрэгтэй хүүхдийнхээ хамт Сири-Туркийн хилийн зүүн хэсэгт оршдог Рас-эль-Айн хотын /Сири/ ойролцоо буудуулсан байна. Мөн гуравдугаар сарын 5-нд хоёр дүрвэгч хилийн баруун хэсэгт буудуулжээ.

“Дүрвэгсэд хил давсаар байгаа, гэхдээ одоо тэд нэг бол өөрсдийг нь хөнөөхийг эсвэл барьцаанд авахыг хүсэх болсон” гэж нэрээ нууцлахыг хүссэн, хууль бусаар дүрвэгсдийг тээвэрлэгчдийн нэг ярьсныг “The Times” сонинд иш татсан байна. Үүний сацуу тус сонин “амьдрал нь аюулд ороод байгаа сиричүүдэд хилээ нээлттэй байлгах бодлогоо үргэлжлүүлэн баримтална гэж Туркийн эрх баригчид мэдэгдсэнийг” сануулсан байна.

“Дүрвэгсэд буудуулж амиа алдсан нь 11 өдрийн өмнө байгуулсан Европын Холбооны дүрвэгсдийн асуудалтай холбоотой гэрээнд дахин эргэлзэхэд хүргэж байна. Уг гэрээнд Турк улсыг “аюулгүй гуравдагч орон” гэж тодорхойлсон бөгөөд энэ нь дүрвэгсэд өөрсдийг нь мөрдөн шалгана гэсэн ямар ч айдасгүйгээр тус улсад эргэн очиж болно гэсэн үг юм” гэж тус сонинд цохон тэмдэглэжээ.

Д.Жаргал

 

関連ニュース