Пальмираг сэргээхэд 60 орчим байгууллага тусална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-01 15:32:07

ПАЛЬМИРА. /RIA Novosti/. Сирийн Пальмира хотын түүхэн дурсгалуудыг сэргээхэд дэлхийн 60 орчим байгууллага тусламжийн гараа сунгажээ. Энэ тухай Сирийн Хомс мужийн захирагч Талал аль-Барази мэдээлсэн байна.

Сири дэх ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн зургаан объектын нэг болох эртний хотын балгас Пальмира нь террорист “Лалын улс” бүлэглэлийн хяналтад 2015 оны тавдугаар сарын дунд үеэс хойш байсан юм. Сирийн Засгийн газрын цэргүүд болон “Цөлийн шонхорууд”  журамт цэргийн дайчид өнгөрсөн ням гарагт тус хотыг “Лалын улс”-ын босогчдоос чөлөөлжээ.

“Түүхэн дурсгалт газруудыг хамгаалах газар хохирлын хэмжээг тооцоолсон бөгөөд олон улсын маш олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар түүхэн дурсгалуудыг сэргээхэд бидэнд дэлхийн 60 орчим байгууллага туслах санал тавьсан. Учир нь эдгээр түүхэн дурсгал нь манай соёл иргэншлийн хувьд үнэлж баршгүй соёлын өв юм” гэж аль-Базари хэлжээ.

Д.Жаргал

 

関連ニュース