“Burger King”-ийн сүлжээнд хагас боловсруулсан бүтээгдэхүүн нийлүүлж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКАЛИНИНГРАД. /RIA Novosti/. ОХУ-ын Калининград хотын "Мираторг Запад" үйлдвэр “Burger King” түргэн хоолны рестораны Монгол дахь сүлжээнд хагас боловсруулсан бүтээгдэхүүн нийлүүлж эхэлжээ. Энэ тухай тус үйлдвэрийн ерөнхий захирал Жанна Малькова ярьсан байна.
“Манай компани “Burger King” олон улсын сүлжээ ресторантай олон жил хамтран ажиллаж байгаа. Монголд хагас боловсруулсан бүтээгдэхүүн нийлүүлэх тухай гэрээ байгуулсан нь бидний удаан хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал алхам боллоо. Бид бүтээгдэхүүнүүддээ чанарын баталгаа олгож, дэлхийн зах зээлд өрсөлдөхөд бэлэн байна” гэж Малькова хэлжээ.
Зөвхөн 2015 онд гэхэд 1 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт хийсэн "Мираторг Запад" үйлдвэр нь 140 гаруй төрлийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн гаргадаг бөгөөд Монголд бүрж шарсан тахианы мах, тахианы мөч, гуя, цээж, далавч болон бургерийн татсан мах нийлүүлж эхэлжээ.
Д.Жаргал