"Лалын улс" бүлэглэл 344 энгийн иргэнийг барьцаалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМДАМАСК. /Xinhua/. “Лалын улс” бүлэглэлийн босогчид Сирийн нийслэл Дамаск хотын ойролцоох цементийн үйлдвэрийн 344 ажилчныг барьцаалсан байж болзошгүй гэж тус улсын Засгийн газрын талыг баримтлагч “Sham” радио мэдээлэв.
“Лалын улс”-ын босогчид Дамаск хотоос зүүн хойд зүгт орших Думайр хотын цементийн үйлдвэрт халдаж, ажилчдыг нь барьцаалан үл мэдэгдэх зүг рүү авч явсан байна.
Уг цементийн үйлдвэр нь хувийн хэвшлийнх бөгөөд барьцаалагдсан хүмүүс бүгд энгийн иргэд гэж мэдээлэлд дурджээ.
“Лалын улс” бүлэглэлд үнэнч гэдгээ тангарагласан орон нутгийн зэвсэглэсэн этгээдүүд уг халдлагыг үйлдсэн бөгөөд Сирийн агаарын цэргийн хүчин халдлага болсон газар руу нисгэгчгүй онгоц илгээж, үйлдвэрийн орчныг хяналт тавьсан боловч тэнд огт хүнгүй байсан ба үйлдвэрийн тоног төхөөрөмжийг сүйтгэсэн байв.
Думайр хотын зарим дүүрэг “Лалын улс” бүлэглэлийн хяналтад байдаг бол бусад хэсгийг нь Сирийн арми эзэлжээ.
Д.Нямтулга