Урт сүүлт зурамны дунд тарваган тахал өвчний халдваржилт байгааг тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-08-28 09:44:04

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв өнгөрөгч 06 дугаар сард Чулуут Хануйн цурав Хүрэмийн өр голомтод хийсэн тарваган тахлын гүнзгийрэл, тандалт хэлбэрийн шинжилгээний үед олборлосон урт сүүлт зурам (S.undulatus)- ыг ийлдэс судлалын урвал тавьж шинжилэхэд 8 сорьцонд тарваган тахал өвчний эсрэг биеийг илрүүлжээ.

Сорьцыг баталгаажуулахаар ЗӨСҮТ-ийн лавлагаа лабораторид хүргүүлэхэд 8 дугаар сарын 12-нд Чулуут сумын Цогтхайрхан, Даваат, Цагаанбулан зэрэг газраас олборлосон урт сүүлт зурамны сорьцонд ийлдэс судлалын урвал тавьж шинжлэхэд 6 сорьцонд тарваган тахлын эсрэг бие тодорхойлогдож баталгаажжээ.

Чулуут сумын Хүрэм багийн нутагт урт сүүлт зурамны дунд тарваган тахал өвчний халдваржилт 4.2 хувьтай байна.
関連ニュース