Нарны Кумсусан ордны талбайд 640 гаруй мод тарьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМПХЕНЬЯН. /KCNA/. Умард Солонгосын хүүхэд, залуучуудын чин сэтгэлийн илэрхийлэл болж Нарны Кумсусан ордны мод үржүүлгийн газар улам бүр ногооноор гэрэлтэж байна.
Умард Солонгосын Залуучуудын холбооны бүх шатны байгууллагуудын гишүүд, хүүхэд, залуучууд Ерөнхийлөгч Ким Ир Сен болон удирдагч Ким Чен Ир нарын хөргийг байршуулсан ордны талбайг чимэхээр цэцэрлэгжүүлэлтийн 28 төрлийн 5000 гаруй хэрэгсэлтэй ирж гацуур, жимсний мод, цэцэглэдэг бут, сөөг гэх мэт 20 төрлийн 640 мод тарьжээ.
Пхеньян хотын залуучуудын холбооны хорооны албан хаагчид болон сургуулийн сурагч хүүхдүүд 200 гаруй мод хандивласан байна.
Д.Нямтулга