Нацистын гэмт хэрэгтэн шүүх хурлаас өмнө нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-08 11:37:08

БЕРЛИН. /VOA/. Освенцимийн хорих лагерийн ажилтан байсан Эрнст Треммель шүүх хурал болохын өмнөхөн нас барсан байна. Тэрбээр 1000 гаруй хүний амийг хөнөөсөн хэрэгт гар бие оролцсон хэргээр шүүхэд дуудагджээ.

Треммель 1942 оны 11 дүгээр сараас 1943 оны зургадугаар сар хүртэлх хугацаанд Польш дахь хорих лагерийн “Nazi SS Totenkampf” буюу “Үхэгсдийн гавал” гэдэг ангид алба хааж байхдаа хүмүүсийг шоронд хүргэх ажиллагааг гүйцэтгэдэг байжээ. Түүнийг Европ даяар тархсан тусгай газруудаас хүмүүсийг шорон руу хүргэх гурван удаагийн ажиллагаанд гар бие оролцсон хэмээн буруутгаж байв.

Шүүх хурал Франкфуртын ойролцоох Ханау хотод ирэх лхагва гарагт болох тов гарч, хорих лагериас амьд гарсан хүмүүс гэрчийн мэдүүлэг өгсөн байсан боловч шүүх хурал болохгүй гэж шүүхийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

93 настай Эрнст Треммелийн үхлийн шалтгааны талаар эрх баригчид огт дурдсангүй.

Наад зах нь 1075 хүн хорих лагерьт ирэх замдаа амиа алдсан нь шинээр хоригдлууд авчирдаг ажиллагааг гүйцэтгэдэг Треммель-тэй холбоотой гэж шүүх үзжээ.  Тухайн үед тэрбээр 20 орчим настай байсан хэдий ч түүнийг насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэгт хамааруулан шийтгэх шийдвэрийг шүүхээс гаргасан байна.

Германы эрх баригчид одоо амьд байгаа 14 нацист гэмт хэрэгтнүүдэд хуулийн өмнө хариуцлага хүлээлгэхийн тулд тэднийг баривчлах ажиллагаа явуулах явцад буюу 2014 оны хоёрдугаар сарын 14-ны өдөр Треммелийг саатуулж хорьж байжээ.

Д.Нямтулга

 

 

関連ニュース