Умардын тагнуулч Өмнөд рүү зугтан гарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСӨҮЛ. /TASS/. Умард Солонгосын тагнуулын газрын өндөр албан тушаалын ажилтан өнгөрсөн онд Өмнөд Солонгос руу зугтан гарсан тухай Ёнхап агентлаг нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилсан байна.
“Нэрийг нь нууцалсан хурандаа өнгөрсөн онд Өмнөдөд ирсэн. Тэрбээр Умард Солонгосын Тагнуулын ерөнхий газарт Өмнөд Солонгост хорлон сүйтгэх ажиллагаа явуулах ажлыг хариуцдаг байсан” гэж эх сурвалж ярьжээ.
Түүний хэлснээр, Умард Солонгосын тагнуулын газрын хурандаа цол нь тус улсын Зэвсэгт хүчний дэслэгч генерал цолтой дүйцдэг байна. Тиймээс энэ нь Умард Солонгосын генерал Өмнөд рүү зугтан гарсан анхны тохиолдол болж байгаа аж.
Түүнчлэн Хятад дахь солонгос хоолны газарт ажиллаж байсан Умардын 13 иргэн Өмнөд Солонгос руу зугтан гарсан тухай Сөүлийн хэвлэлүүд өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ.
Д.Жаргал