Бүгд найрамдах Чех улсыг Чехиа гэдэг нэг үгээр нэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-04-15 12:50:38

ПРАГА. /VOA/. Чехиа гэдэг үг удахгүй Бүгд Найрамдах Чех улс гэх албан ёсны нэртэй ижил утга илэрхийлэх болно.

Европын бусад улсуудаас ялгаатай нь Бүгд Найрамдах Чех улсын нэр гадаад хэлэнд нэг үгээр илэрхийлэгддэггүй байсан юм. Харин одоо тус улсын нэрийг англи хэлэнд “Czechia”, герман хэлэнд “Tschechien”, харин франц хэлэнд “Tchequie” гэж дуудахаар болжээ.

Нэг үгтэй нэрийг хэрэглэх нь практикт илүү хялбар дөхөм бөгөөд "уян хатан" байдаг гэж тус улсын Гадаад хэргийн сайд хэлжээ. Чехийн хөрш болох Словак улсын албан ёсны нэр нь Бүгд Найрамдах Словак улс юм. Мөн түүнчлэн Оросыг Оросын Холбооны Улс гэж албан ёсоор нэрлэдэг.

Чехийн эрх баригчид өнгөрсөн пүрэв гарагт уулзаж шинэ нэрийг батлах эсэх асуудлаар хуралдсан аж. Шинэ нэрийг албан ёсны болгохын тулд тус улсын Гадаад хэргийн сайд НҮБ-д хандан мэдээллийн сандаа оруулж өгөхийг хүсчээ.

Харин зарим хүн энэ нэрийн сонголтод төдийлөн таатай хандахгүй байгаа бөгөөд Чечень /Chechnya/-тэй андуурч магадгүй гэж үзэж байгаа гэнэ.

Х.Сарнай


 
 

関連ニュース