Атар газар эзэмшигч 150 гаруй төлөөлөгч ойн баяртаа оролцлоо
ФОТО МЭДЭЭ 
                                                                    Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгосны түүхт 60 жилийн ойн үйл ажиллагаанд Говь-Алтай аймгийн 150 гаруй төлөөлөгч оролцлоо.
Үйл ажиллагааг 12 дугаар сарын 06-ны өдөр Алтай хотноо зохион байгуулсан бөгөөд хүндэтгэлийн хурлыг тус аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Даваадорж нар нээж үг хэлсэн бол Газар тариалангийн хөгжлийн түүхэн замналаас ХХААГ-ын дарга Б.Баян- Эрдэнэ илтгэл тавьсан юм.
Мөн үеэр Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Тайшир сумын тариаланч С.Сайханжаргал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Атарчдын алдар” медалиар 25 тариаланчийг, ХХАА-н тэргүүний ажилтан цол тэмдгээр 6 тариаланчийг, Хөдөлмөрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр 1 тариаланчийг, Аймгийн ИТХ-ын жуух бичгээр 4 тариаланчийг, аймгийн Засаг даргын жуух бичгээр 3 тариаланчийг, Атрын 60 жилийн ойн тэмдгээр 95 хүнийг шагнаж урамшууллаа. Үйл ажиллагааг аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, аймгийн ХХААГ хамтран зохион байгууллаа.
Түүхт 60 жилийн хугацаанд Говь-Алтай аймагт 5500 га талбай бүхий 17 услалтын систем байгуулж аймгийнхаа хэрэгцээт гурил, төмс хүнсний ногоо, малын тэжээлийнхээ бүрэн хэрэгцээг хангаж ирсэн байна.
 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 						
				
             
                    