Монголын сөрөг хүчний хоёр нам нэгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-19 11:33:17

БЭЭЖИН. /Xinhua/. Монголын сөрөг хүчний хоёр нам зургадугаар сард болох сонгуулиас өмнө эвсэл байгуулж байна.

Монголын сөрөг хүчний хамгийн том Монгол ардын нам /МАН/ болон Монголын ардын хувьсгалт нам /МАХН/ эрчимтэй хэлэлцээ явуулсны эцэст дээрх тохиролцоонд хүрсэн байна.

Уг шийдвэрийг хоёр намын удирдах зөвлөлд өргөн барьж, батлуулна гэж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Хоёр намын удирдах зөвлөл уг шийдвэрийг санал нэгтэйгээр батална гэж шинжээчид дүгнэж байгаа бөгөөд тэдний үзэж байгаагаар, энэ шийдвэр нь зүүний хоёр намыг нэгтгэх анхны алхам болох юм.

Түүний зэрэгцээ Монголын Ардчилсан нам сонгууль болохоос өмнө бусад жижиг намуудын хамт эвсэл байгуулах зорилготой байна.

Д.Нямтулга

 

 

関連ニュース