Төрийн албаны шилдэг ажилтнууд шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-12-26 11:19:13
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас 2019 оны төрийн албаны шилдэг ажилтнуудыг 9 номинацид нэр дэвшүүлэн шалгаруулдаг уламжлалтай. 2019 оны шилдгүүдээр дараах 9 хүн шалгарав.
Төрийн албаны салбарын оны шилдэг ажилтнаар ЭБ сумын ЗДТГ-ын боловсрол, соёл хариуцсан мэргэжилтэн С.Хорлоосүрэн,
Төрийн үйлчилгээний салбарын оны шилдэг ажилтнаар Батцэнгэл сумын ЗДТГ-ын Архив бичиг хэргийн эрхлэгч М.Баяндэлгэр,
Эрүүл мэндийн салбарын оны шилдэг ажилтнаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амбулторийн тасгийн хүний их эмч С.Үзмээ,
Боловсролын салбарын оны шилдгээр Эрдэнэбулган сумын Лаборатори 1 дүгээр сургуулийн биологийн багш А.Нармандах,
Соёл урлагийн салбарын оны шилдгээр Өндөр-Улаан сумын соёлын төвийн эрхлэгч Л.Энхцэцэг,
Хууль зүйн салбарын оны шилдэг ажилтнаар Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч З.Баярсайхан, Спортын салбарын оны шилдэг ажилтнаар Архангай аймгийн паурлифтингийн холбооны тэргүүн, багш дасгалжуулагч Г.Самбууданзан,
Банк, санхүүгийн салбарын оны шилдгээр Аймгийн ЗДТГазрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн Төсвийн ерөнхий нягтлан бодогч Ч.Алтанцэцэг,
Шилдэг сурагчаар Эрдэнэбулган сумын Лаборатори 1 дүгээр сургуулийн 12Б ангийн сурагч Б.Баасанжаргал нар шалгарч, өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнууллаа.
関連ニュース