Бүтэн өнчин суралцагчдад аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэг олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2017 оны А/594 дүгээр захирамжаар батлагдсан “Их дээд сургуульд суралцаж буй бүтэн өнчин суралцагчдад аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу 2019-2020 оны хичээлийн жилд магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд суралцаж байгаа 11 суралцагчдад 11.0 сая төгрөгийн тэтгэлэг олголоо. Сүүлийн гурван жилд тус журмын дагуу давхардсан тоогоор нийт 45 хүүхдэд 45.2 сая төгрөгийн тэтгэлэг олгож, тэдний нийгмийн баталгааг дэмжин ажиллаж байна.