Нийт төллөх малын 87.9 хувь нь төллөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-12 17:24:16

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ онд 2.053.2 мянган толгой хээлтэгч мал төллөхөөс 6 дугаар сарын 10-ны байдлаар 1804.8 мянган толгой мал төллөж, 1533.3 мянган толгой төлийг 85.1 хувьтай бойжуулж байна.

Нийт төллөвөл зохих эх малаас бод малын 70.9 хувь, бог малын 90.4 хувь нь төллөж, нийт төллөх малын 87.9 хувь нь төллөсөн.

285.4 мянган том мал зүй бусаар хорогдсон нь нийт малын 4.6 хувийг эзэлж байна.

関連ニュース