Энэ хаврын тариалалт дуусаагүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд энэ сарын 15-ны байдлаар улаанбуудай 7550 га-д, арвай 10 га-д, хошуу будаа 200 га, тосны ургамал 131 га, малын тэжээл 500 га, төмс 170 га, хүнсний ногоо 98 га, жимс 148 га-д нийт 8637 га талбайд тариалалт хийгээд байна. Цаг агаарын хуурай, хүйтэн байдлаас шалтгаалаад тариалалтын хугацаа хойшлогдсоноор одоо ч тариалалтыг хийсээр байна.
Архангай аймаг энэ хавар үр тариа
10000 га, тэжээлийн таримал 1500 га, тосны таримал 1000 га, төмс 280 га,
хүнсний ногоо 140 га-д нийт 12920 га талбайд тариалалт хийнэ. Өнгөрсөн жил
11578.2 га-д тариалсан.
Аймгийнхаа хөрсөнд ургасан хүнсний
ногоогоор аймгийн хүн амын хүнсний хэрэгцээний 80
орчим хувийг аймаг өөрөө хангадаг. Тухайлбал, төмс 2.5 мян.тн-ыг бэлтгэж, 63.8
хувийг, бусад хүнсний ногоог 1.4 мян.тн бэлтгэж, 28 хувиар тус тус хангаж
байна.