Сонгуулийн үеэр архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-22 14:53:52

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн а/396 дугаар захирамжаар УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаа болохтой холбогдуулан 6 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглолоо.

Аймгийн хэмжээнд энэ төрлийн тусгай зөвшөөрөл эзэмшдэг нийт 360 гаруй аж ахуй нэгж байгаагийн 40 нь үйлчилгээний байгууллага байна. Үүнээс 129 нь аймгийн төв буюу Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулдаг.

Аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах цагийг Ковид-19 хадвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй одоогийн нөхцөлд өглөөний 10.00-17.00 цаг хүртэл хугацаанд болгож багасгасан нь хүчин төгөлдөр хэрэгжиж байна. 

関連ニュース