Санал авах байруудад урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-23 17:48:15
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 27-ны 188 дугаар тогтоол, Сонгуулийн ерөнхий хорооны өгсөн чиглэлийн дагуу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын УИХ-ын 1 дүгээр тойргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 11 дүгээр хэсгийн хорооны санал авах байранд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг өнөөдөр ОБГ, ЗӨСТ хамтран хийлээ.
Энэ үеэр нийт санал авах 10 байрны 6288 м2 талбайг халдваргүйжүүлсэн ба санал авах байрны орох, гарах хэсгүүдийн хаалга, хаалганы бариул, хана, цонхны тавцан, ширээ, сандал, шал, шат, довжоо, гадна талбай зэргийг 0.015%-ийн жавелионы уусмалаар шүршиж, дараа нь эд хогшил тоног төхөөрөмжийг арчих аргаар халдваргүйжүүлэлт хийв.
Мөн УИХ-ын сонгуулийн 1-р тойргийн Эрдэнэбулган сумын арван хэсгийн санал авах байранд 6 дугаар сарын 24-ний өдөр урьдчилан сэргийлэх цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хийх үйлчилгээний ажилтанд мэргэжил аргазүйн зөвлөмж, чиглэл өгсөн байна.
関連ニュース