Соёлын төвийн барилгын гүйцэтгэл 90 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-07-03 16:45:08

Архангай /МОНЦАМЭ/. Хотонт суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ соёлын төвийг барихаар өнгөрсөн жил эхлүүлсэн ба жил дамнаж барих ёстой. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна. Нэг тэрбум 250 сая төгрөгийн өртөг бүхий улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа 250 хүний суудалтай барилгын ажлыг “Хатант констракшн” ХХК гүйцэтгэж байна. Соёлын төвийн нийт талбайн хэмжээ нь 1288мкв буюу 0,1288га юм. Барилгыг энэ сарын сүүлээр ашиглалтад өгнө.

関連ニュース