Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил дуусжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Мал эмнэлгийн газар малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд нийт 4.342.768 толгой малыг хамруулахаас 100 хувь бүгдийг хамруулжээ.
Нийт 14 сумын 40 аж ахуй нэгжийн боом, галзуу, шүлхий, листериоз, цусан халдварт, дуут, дотрын халдварт хордлого өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлын тарилгын баримт бүрдэн ирж, хянаж баталгаажуулах ажлыг хийж байна.
Бруцеллёз өвчний вакцинжуулалтыг
зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 12-ны
өдрийн А/549 дугаар захирамжийн
дагуу аймгийн хэмжээнд 822290 хурга, 390550
ишиг, 141800 тугал нийт 1354640 толгой мал хамрагдахаас тугал 63492, хурга
327721, ишиг 175677 нийт 566890 толгой мал хамруулж вакцинжуулалт 41,8 хувьтай байна.