Япон “АСЕАН”-д 1 сая ам.долларыг илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-10 17:24:26

ТОКИО. /TASS/. “АСЕАН” буюу Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны улсуудын санд коронавирусний вакцин гарган авахад нь зориулж Японы эрх баригчид 1 сая ам.долларын санхүүжилт олгоно. Энэ тухай Японы гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү мэдэгджээ.


Түүнчлэн Коронавирусний вакциныг гарган авсны дараа бүх улс оронд шударгаар хуваарилах зорилготой COVAX ("Ковакс") олон улсын механизмын цаашдын үйл ажиллагаанд эрх баригчид тус болохыг зорьж байгааг Мотэги цохон тэмдэглэжээ.


Коронавирусний вакцин гарган авахад зориулж 800 сая гаруй ам.долларын санхүүжилт олгох төлөвтэй байгаагаа Японы Ерөнхий сайд Абэ Шинзо 5 дугаар сарын 5-нд мэдэгдсэн юм. Энэ мөнгийг Японы судалгааны төвүүдэд төдийгүй олон улсын байгууллагуудад илгээх юм. 

関連ニュース