Тусгай хамгаалалттай газарт 73.1 мянган толгой мал отроор өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-11-27 14:59:09

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт Чулуут, Булган, Цэнхэр сумын 709 өрхийн 73.1 мянган толгой мал өвөлжинө. Хангай, Жаргалант, Хотонт, Цахир сумын 207 өрхийн 84.5 мянган толгой мал өөрийн аймгийн бусад сумын нутагт отроор өвөлжиж байна.

Харин Цэцэрлэг, Өгийнуур, Хашаат, Хотонт, Төвшрүүлэх, Булган сумаас 76 өрхийн 46.6 мянган толгой мал Баянхонгор, Хөвсгөл, Булган, Дорнод, Сүхбаатар, Төв, Сэлэнгэ  аймгийн нутагт отроор өвөлжиж байгаа юм.

Баянхонгор, Өвөрхангай, Завхан аймгийн 497 малчин өрхийн 35.6 мянган толгой мал Архангай аймгийн зарим сумын нутагт отроор өвөлжинө.

関連ニュース