Аймгийн хэмжээнд ойрын болон дам хавьтлын 929 иргэн тусгаарлалтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-12-08 20:25:47

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 1 дүгээр зэрэг буюу ойрын хавьтал болох Ихтамир суманд 3, Өгийнуур суманд 2, Батцэнгэл суманд 69 нийт 74 иргэн тусгаарлалтад байна. 2 дугаар зэрэг буюу дам хавьтлын /гэрийн/ тусгаарлалтад Ихтамир суманд 233, Өгийнуур суманд 104, Батцэнгэд суманд 518 нийт 855 иргэн тусгаарлагдаж байна. Харин иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор аймгийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад байгаа 1228 хүнд тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна. 

関連ニュース