Тусгаарлагдсан иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-12-10 17:11:49
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт энэ сарын 9-нд үзүүлэхээр ирсэн нэг иргэнд түргэвчилсэн оношлуурын хариу сул эерэг гарсан талаарх мэдээллийг өчигдөр өгсөн. Журмын дагуу аймгийн Шуурхай штабаас шуурхай хариу арга хэмжээний баг ажиллаж, сорьцыг ХӨСҮТ-д илгээсэн. Тэгвэл PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Архангай аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 3 байгаа. 

Хөл хорионы үед дэглэмээ сайн баримтлан, амны хаалтаа зүүж, гараа ариутгаж байхыг иргэддээ уриалж байна.

 

 

関連ニュース