Батцэнгэл сумын хатуу хөл хоригийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-12-21 15:20:20

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2020.12.21-ний өдрийн А/897 дугаар захирамжаар:


-Батцэнгэл суманд тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Үүнтэй холбоотойгоор тус сумын худалдаа, үйлчилгээний төв, хүнсний дэлгүүр, шатахуун түгээх станцын үйл ажиллагааг 2020.12.21-ний өдрөөс нээв.

-Батцэнгэл сумын хэмжээнд байгаа хяналтын постуудыг буулгаж, хүнс, мал, мах, түлээ нүүрс, өвс тэжээл, шатахуун тээврийг голомтот бүс нутгаас ирж байгаа бол PCR шинжилгээний бичигтэй оруулах, сумаас гарч байгаа хөдөлгөөнийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээний бичиг, QR код, зөвшөөрлийн бичгийг үндэслэн халдвар хамгааллын дэглэмийн дагуу гаргахаар боллоо.


-Аймгийн хэмжээнд үйл ажиллагааг нь хязгаарласан, төвлөрсөн барааны худалдаа, үсчин, нийтийн халуун усны газрыг 12-р сарын 21-ний өдрөөс QR код, халдвар хамгааллын дэглэмийн тусгай шаардлагын дагуу нээхийг МХГ-т үүрэг болгов.


-Аймгийн хэмжээнд 18 хувь хүртэлх хэмжээний хатуулагтай согтууруулах ундааг худалдан борлуулахыг 10:00–19:00 цаг, түүгээр үйлчлэхийг 10:00–20:00 цаг хүртэл зөвшөөрөв.

関連ニュース